Эрхэм зочид та бүхэн манай ресорт дээр өөрийн гэрт байгаа мэт тохилог байрлаж, байгалийн сайханд амарч дараах үйлчилгээгээр тав тухтай аюулгүй тайван үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрүүлээрэй

PARASAILING

Завьт шүхрэн нислэг: 


Та нуурын мандал дээгүүр завиар зугаалж сэтгэл тань ханасан бол мөн арай илүү эрсдэлтэй зүйл хийхийг хүсвэл танд нэгэн сонирхолтой үйлчилгээг санал болгож байна. Хүн бүр нисэхийг хүсдэг байх. Гэхдээ нуурын эргээс моторт завьны хүчээр татагдан шууд тэнгэрт нисэхийг хүсвэл Монголдаа анхдагч манай аялалын үйлчилгээг сонгоорой. Мэдээж та манай аюулгүйн зааварчилгааг дагаж гарын үсгээ зурахаа мартав. 


  • PARASAILING.jpg
  • PARASAILING2.jpg
  • PARASAILING3.jpg
  • PARASAILING1.jpg
  • PARASAILING4.jpg
  • DSC_8914.jpg
  • DSC_8906.jpg

Усан бассейн: 


Хөвсгөл нууранд маш олон хүмүүс усанд орно гэсэн байдлаар ирдэг. Гэхдээ цаг агаар, улирлын нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд тэдгээр амрагчид хүслээ биелүүлж чадахгүй байгааг үндэслэн энэхүү хэрэгцээг хангахаар манай хамт олон сэтгэл шулуудан усан бассейныг бий болгосон.


Энэ үйлчилгээ нь Арт 88 ресортын Хөвсгөл нуурын амралт, жуулчны байгууллагаас ялгарах хамгийн гол онцлог үйлчилгээ юм. Монгол улсад 2017 оны байдлаар стандартын дагуу баригдсан 34 дэх усан бассейн болж байна. Манай бассейн нь 15 метрийн урттай 3 замтай бөгөөд мэргэжлийн усан спортын зааварлагч багш багшлах бөгөөд өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл ажиллана. Арт 88 ресортодa амарч байгаа бүх аялагчдад үнэгүй үйлчилнэ. Та харин бассейнд орох хувцас, хэрэгслээ авчрахаа мартав. 

Морин аялал:  

Зарим хүмүүс асуудаг, яагаад хөвсгөл нууранд ирээд морь унах ёстой юм бэ гэж. Энэ бол яах аргагүй асуух ёстой асуулт. Мэдээж Тэрэлжид, Хустайд эсвэл Архангайд унаж болно. Гэхдээ хоёр зүйлийг л санах ёстой. Нэгдүгээрт Хөвсгөл нуурын морьд уналгаа эдэлгээнд их хэрэглэгддэг учир зочдыг унагах эрсдэл нөхцөл хамгийн бага. Хоёрдугаарт Хөвсгөл нуурын эрэг, Хорьдол сарьдагийн уулс дагуух морьд нь тайгадаа илүү ойрхон таваарлаг буюу уул усанд явдаг учир том биетэй тиймээс  та ямар ч том жинтэй байлаа гэсэн таныг даахгүй байгаа юм шиг сэтгэгдэл танд төрүүлэхгүй гэсэн үг.

 За тэгээд нэмж хэлэхэд  Дэлхийн хамгийн цэнгэг нуурын нэг, Монголын хамгийн сайхан нуурын эргээр морь унан явах хамгийн сайхан. Харин манай Арт 88 ресортын зүгээс танд санал болгох морьд нь дээр өгүүлсэн зүйлсийг агуулсан сайхан монгол морьд байх болно. 


  • DSC_8154.jpg
  • DSC_8148.jpg
  • DSC_8145.jpg
  • DSC_8136.jpg
  • DSC_8124.jpg
  • DSC_7936.jpg
  • DSC_7933.jpg

CHEF'S SPECIALS


Unique Signature Dishes

Resortex’s menu is a continually evolving repertoire; some classics, some reworking of old favourites plus new dishes for each season.