“ АРТ88 ПЛЭНЕР-2017”

"ART88 Resort"-ийн хамт олны зүгээс урлагийг дэмжиж, урлагт дурлагсдын сонорыг мялаах таатай мэдээ дуулгая.

Бид бүхэн “АРТ88 ПЛЭНЕР 2017 “ намрын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа энэ наймдугаар сарын 29-ний өдөр уран бүтээлч болон зохион байгуулагч нарын уулзалтаар эхэлсэн юм. 
09 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөлрүү найман уран бүтээлч нэгдсэн журмаар хөдөлж Хөвсгөл нуурын эрэг дээр дөрвөн өдрийн турш уран бүтээлээ туурвиж, авъяас чадвар, ур ухаан хийгээд мэдрэмжээрээ өрсөлдлөө.

Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн АРТ88 ресортд байрлан 9 дүгээр сарын 6-ний өдрийг хүртэл байгалийн сайханд этюдэнд гарсан юм.

09 сарын 15-19-ний өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээр туурвисан байгалийн сайхныг дүрсэлсэн “ АРТ88 ПЛЭНЕР-2017” ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН Улаанбаатар хотноо “UB ART GALLERY”-д зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу?

#Art88resort

  • 21367092_1121108524657682_3638150154318664781_o.jpg
  • 21427184_1121108287991039_5126705423531636678_o.jpg
  • 21427552_1121108437991024_8298845745305893643_o.jpg
  • 21366758_1121108101324391_7365114262147952124_o.jpg
  • 21414895_1121108057991062_1836191958309988772_o.jpg
  • 21457654_1121107977991070_98341186856657119_o.jpg
  • 21457525_1121108564657678_7870105962162710169_o.jpg