ROOMS & SERVICE

PRICELIST

     Бид тус ресортыг байгуулахдаа орчин үеийн амрагч, жуулчдад ямар ангилалын байр, байшин, гэр бүхий үйлчилгээтэй амралт, жуулчлалын цогцолборын эрэлт байгааг  олон удаагийн давтамжит хэрэглэгчийн тандан судалгаагаар тогтоосны үндсэн дээр бүтээн байгуулсан билээ. 
      Ая тухтай орчинд гэр бүл, найз нөхдөөрөө удаан хугацаагаар байрлан амрах боломжтой гэр, байшин, урц зэрэг өрөө байрны төрлүүдээс та сонголтоо хийж амрах нөхцлийг бид бүрдүүллээ.
•    Орчин үеийн эко шийдлээр баригдсан люкс болон стандарт хаусууд нь таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх болно.
•    Гадна дотны монгол гэрт амрах сонирхолтой амрагчдад зориулсан бүрэн сийлбэртэй, гоёмсог, сайн чанарын Монгол эсгийгээр бүрсэн гэрүүдээр танд үйлчлэх болно. 
•    Хөвсгөл нутгийг зорьж ирсэн хүн бүр цаатантай уулзаж тэдний гэрээр зочлохыг хүсдэг бөгөөд мэдээж хүн бүхэн тэр урт аялалыг тэвчин цаатан айлд тайгын гүнрүү нэвтрэн очиж зочлож чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс манай Арт 88 ресорт танд зориулан цаатан ястаны уламжлалт сууц урцыг орчин үеийн шийдлээр тохижууллаа.

Өрөөний үнийн санал
Нэмэлт үйлчилгээний үнийн санал
Нэмэлт нөхцөл
Бусад үйлчилгээ
Захиалга хүлээн авах журам