Бидний тухай

ТАНЫ МАРТАГДАШГҮЙ АЯЛАЛЫГ БИД ХӨГЛӨЕ

Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхэн орчин үеийн шинэлэг шийдлээр, таны тав тухыг хангасан манай ресортод өөрийн гэрт байгаа мэт тухлан, байгалийн сайханд амраарай. Та манайхыг зорин ирснээр сэтгэлд нийцсэн олон үйлчилгээгээр үйлчлүүлж цагийг зугаатай бөгөөд мартагдашгүйгээр өнгөрүүлэх болно. Манайх дараах давуу талуудтай:

• Бид тус ресортоо байгуулахдаа үйлчлүүлэгчдийнхээ судалгаанд үндэслэж олон ангилал бүхий байр, байшин, гэрүүдийг байгуулсан болно.

• Амрагчиддаа зориулж төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна. Манай ресорт нь таны аюулгүй байдлыг бүрэн хангаж 24 цагийн харуул хамгаалалттайгаас гадна таны тав тухыг мартаагүй...

 • Байгалын сайханд, ая тухтай орчинд гэр бүл, найз нөхдөөрөө удаан хугацаагаар байрлан амрах боломжтой бөгөөд дээр дурьдсан олон ангилал бүхий гэр, байшин, урц зэрэг өрөө байрны төрлүүдээс та сонголтоо хийх боломжтой.

• Орчин үеийн эко шийдлээр баригдсан люкс болон стандарт хаусууд нь таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцнэ.

• Гадна дотны монгол гэрт амрах сонирхолтой амрагчиддаа зориулсан бүрэн сийлбэртэй, гоёмсог, сайн чанарын уламжлалт Монгол эсгийгээр бүрсэн гэрүүдээс ч та сонгон үйлчлүүлэх боломжтой.

• Үндэсний уламжлалт хоол хорхог, боодог болон Ази, Европ хоолны өргөн сонголттой.

• Кофенд дурлагсдад зориулан мэргэжлийн баристагийн гараар хуурсан шинэхэн кофений амтыг мэдрүүлэх кофе шоптой. • Art Gallery- /Амьд байгалийн натурт зурагдсан уран зургууд болон модон сийлбэрийн уран бүтээлүүд/-г сонирхож амьд байгальд урлагийн сайхнаас таашаал авч амраарай.

• Мөн Хөвсгөл нутгийг зорьж ирсэн хүн бүр цаатангуудтай уулзаж, гэрээр нь зочлохыг хүсдэг. Гэвч тэрхүү урт аялалыг тэвчин цаатан айл руу тайгын гүн рүү нэвтрэн зочлох нь бэрхшээлтэй. Тиймээс манай Арт 88 ресорт танд зориулан цаатан ястны уламжлалт урцыг орчин үеийн шийдлээр тохижууллаа. Та Далай ээжийнхээ дэргэд бишрэм байгалын сайханд дурсгалын зурагаа татуулан галын наадам хийн, унадаг дугуй, саун, морин аялал, бассейн, завин аялал гээд бүхий л үйлчилгээг нэг дороос зөвхөн Art88 ресортоос мэдрэхэд үргэлж манайх нээлттэй. Таны тав тухыг ханган, нэг ч хором үл уйдах, үйлчилгээ орчин үеийн эко шийдлээр шийдэгдсэн байгууламжтай, 140 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай манай ресторанд тухлан саатаарай.